Mild ALA-Photo Dynamic Therapy
Батганы эмчилгээний гэрэл мэдрэгч MILD ALA ампул PDT Solution уусмал нь гэрэлд мэдрэмтгий хоргүй нэгдлүүдийн тусламжтайгаар батганы нянг устгаж, тосны булчирхайн идэвхжлийг багасгах замаар хүнд хэлбэрийн батга эмчлэхэд ашигладаг.
Бүтээгдэхүүний тайлбар
PDT эмчилгээнд тохирох оновчтой идэвхтэй концентраци бүхий тогтворжуулсан
гидрофил 5 аминолевулины хүчил (Photosensitizing agent) нь тухайн хэсэгт үзүүлэх
фото хорт нөлөөг бууруулж, эмчилгээний дараах эдгэх хугацааг богиносгодог.
Сапониноос гаргаж авсан RG-2 нь арьсны нөхөн төлжилтийг хурдасгагч
үйлчилгээтэй агентыг агуулдаг.
ALA 7.5%, pH 3.5
Үндсэн найрлага
AmmolevuLinate H CL [Батга эмчлэх/ Тослогны шүүрлийг зохицуулах)
Panax хүн орхоодойн үндэсний ханд (RGll) (үрэвслийн эсрэг/Арьсыг шинэчлэх)
Хэмжээ
1мл 10ш
Арьсны төрөл
Үрэвсэлтэй идээт батгатай тослог холимог арьсанд эмчилгээний журмаар хэрэглэнэ, 3,5,7,10 удаагийн давтамжтай курс эмчилгээ хийнэ. Эмчилгээ хоорондын зай 7-10 хоног
Хэрэглэх заавар
1. Нүүрний будаг болон нарийн ширхэгтэй тоос бохирдлыг сүүн цэвэрлэгчээр арчиж, араас нь хөөсөн цэвэрлэгчээр угаана.
2. Арьсны гүн цэвэрлэгээ (Stempeel уусмал, ферментийн нунтаг угаалга) хийж үхэжсэн эсийг арилгана.
3. Батгыг шахаж гаргана.
4. Нүүрэндээ гэрэл мэдрэгч уусмал [MILD ALA] түрхээд товшино.
5. Инкубацийн хугацаа 20-30 минут. (Гэрлээ унтраасан байх)
6. Эсрэг үйлчилгээтэй хөөсөөр цэвэрлэж, үлдэгдлийг спонж эсвэл хөвөнгөөр арчина.
7. 10- 20 минутын турш гэрлийг идэвхжүүлнэ. (IPL эсвэл LED)
8. Сальфеткан маск, Cryо-ээр арьсыг тайвшруулж, хөргөөд modeling (зуурч бэлтгэдэг)
маск тавина.
9. Дараа нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж Histo Cell cream (эсийн тос), sun block cream (нарнаас хамгаалах тос), blemish balm bb крем түрхэнэ.
Эмчилгээ хийлгэсний дараа хэвийн амьдралдаа шууд эргэн орж болох боловч эмчилгээ
хийлгэсэн газрыг 48 цагийн турш нарны болон хурц гэрлээс хол байлгах хэрэгтэй. (Нарнаас
хамгаалах тос SPF50/PA+++-ийг өдөр бүр түрхэх хэрэгтэй)