Бүтээгдэхүүн

Medi light гэрлэн эмчилгээ нь арьсыг цочроолгүйгээр, тайвшруулах, арьсны асуудлыг шийдвэрлэх олон зориулалт гэрэл аппарат юм. /MEDI LIGHT аппарат зөвхөн эмнэлэг, салоны хэрэгцээнд/

Бүтээгдэхүүний код: HISTO82
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Histolab Medi Light (Omega Light LED систем) дөрвөн өнгийн гэрлийн горимтой бөгөөд тус бүр нь арьсны гүн болон зорилтот үр дүнд тохируулан хэрэглэгдэх боломжтой:


Улаан гэрэл (Red) – арьсны гүн хэсэгт нэвтэрч, эсийн нөхөн төлжилтийн процессийг дэмжинэ

Хөх гэрэл (Blue) – тослог, батга үүсгэгч нян устгахад зориулагдсан, арьс тайвшруулахад үр дүнтэй, тослог арьс, батга өвчний үед тохиромжтой

Ногоон гэрэл (Green) – зөөлрүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд мэдрэмтгий, улайх хандлагатай арьсанд тохиромжтой

Шар (Yellow) – коллагенийн нөхөн сэргэлтэд тустай, богино долгионт гэрэл (цусны эргэлтийг сайжруулах, цайвар өнгө өгөх зорилготой).

Улаан болон хөх гэрлүүдийг хослон ашиглах “cross‑mode” үйлдэл боломжтой – 0.5 секунд тутамд өөр хоорондоо шилжин ажиллах бүтэцтэй, ялангуяа акнэ/батганы эмчилгээнд илүү үр дүнтэй.


Нэмэлт давуу талууд:

Сэнстэй хөргөлт: Төхөөрөмж өөрөө хөргөх системтэй тул удаан хугацааны турш ашиглахад тухтай.

Процедурын хугацаа: Сул янз бүрийн тохируулгатай тул эмчилгээний олон төрөл, хугацаанд нийцүүлэх боломжтой.

Компакт, арчилгаанд амар: Орчин үеийн жижиг хэмжээтэй, цэвэрлэх болон засварлахад хялбар бүтэцтэй .

Эдгээр горимуудыг арчилгаанд зөв сонгож, арьсны нөхцөл байдалд тохируулан эмчилгээ хийснээр үр дүнг дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх боломжтой.


Үйлчлэх үр дүн

Омега лайт нь 423мм-640мм-т хүрэх олон төрлийн гэрлийг ашиглан арьсыг тайвшруулж сэргээх, бие сэтгэлийг амраах, арьсны өнгийг сэргээх зэрэг үр дүн үзүүлнэ.

BLUE LIGHT болон RED LIGHT 0.5 секундын зайтай солигдох боломжтой ба батга арчилгаанд зориулагдсан PDT-д хамгийн тохиромжтой гэрлийн эмчилгээ юм.